ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цагдаагийн байгууллага, хар тамхитай тэмцэх ажиллагаа болон зарим албан тушаалтантай холбоотой ноцтой асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Б.Оюутболдыг Экологийн цагдаагийн албаны даргаар томилсон бөгөөд түүнийг алтны уурхайн ашиг сонирхолтой холбоотой хүн хэмээн мэдэгдсэн байна.

Мөн “Вайнд майнд” ХХК-тай холбоотой 5 тэрбум төгрөгийн хээл хахуулийн асуудал бий хэмээн ярьж, өөрийг нь ч янз бүрийн хүмүүсээр дамжуулан худалдаж авахыг оролдсон бөгөөд үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд нар байгаа гэв.

С.Амарсайхан сайдаар ажиллахаар очих үед хар тамхи илрүүлэх тестийн нөөц ердөө 24 ширхэг байсан гэж ярьсан байна.

Түүний хэлснээр хар тамхийг зориудаар эзэнгүй болгож, залуусыг хар тамхинд донтуулах, хорлох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүний цаана улс төрчид, урлаг соёлын салбарынхан болон төрийн өмчит компаниудын удирдлагууд хүртэл холбоотой байж болзошгүй аж.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын дотроос зарим хэрэгт “битгий мөрд, хаа” гэх чиглэл өгч байсан гэх мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр “Удган Булнай” гэх эмэгтэйн “Арвин хур” компанитай холбоотой асуудлыг хөндөв

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

С.Амарсайханы мэдээлснээр уг компани цагдаагийн байгууллагаас 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран хэрэг наймаалцаж байгаа мэт зохион байгуулалттай бичлэг хийсэн гэх асуудал байгаа аж. Тэрбээр мөн “Удган Булнай” гэх эмэгтэйг Г.Занданшатарын ойрын хамаатан гэдгийг хэлэв.