Төрийн ордонд ирсэн учир битүүлэг захидлаас болж, нэг хүн ухаан алдаж унасан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд ажил тарах үед болжээ.
Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэг улсаас нэгэн захидал ирсэн талаар isee.mn сайт мэдээлжээ.
Захидлыг нээсэн УИХ-ын даргын туслах ухаан алдаж унасан байна. Улмаар ямар нэгэн хортой захидал байж болзошгүй гэж Төрийн тусгай албанаас МХЕГ, ОБЕГ-руу дуудлага өгчээ.
Одоогоор захидалд ямар нэгэн химийн бодис байсан эсэхийг яг одоогийн байдлаар МХЕГ-ын лабораторид шилжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!