Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцсон.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын үеэр “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” хэмээн мэдэгдээд хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан асуудлыг эцэслэж хоёр тал Санамж бичиг байгуулсан.
Улмаар хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлүүлэхээр тохиролцсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэх юм.
Энэ мэдээг монголчуудын таатайгаар хүлээж авсан. Учир нь хий хоолой монголоор дамжснаар манай улс тулгамдаад багагүй асуудлуудаа шийдвэрлэх юм. Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "муу амлажээ". Тэрбээр "Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судлая” гэвэл “үгүй”.
Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж; - Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй. Өөр юмгүй дээ" хэмээн жиргэсэн байна.
Чи л анхнаасаа 3-уулаа ярьж байж шийднэ гэж гурван талын жил тутмын уулзалтыг санаачилсан биз дээ. Одоо 3-уулаа шийднэ гэхээр "2 тал оролцоод хийчих төсөл"гэж ярих чинь утгагүй...
— Дашзэвэг Ганхуяг (@sudlaachganaa) December 6, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!