“Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу” хэмээх нийтлэл өчигдөр “Өдрийн сонин”-д хэвлэгджээ. Тус нийтлэлийн хариуд Ц.Элбэгдорж өөрийн сэтгэгдэлээ твиттер хуудастаа үлдээжээ. Тэрбээр  “Хувьсгалын галд шатаж, тэмцлийн дөлөнд түлэгдэж, тэр жилийн хүйтэн, хаврын хавсарганд жиндээгүй, цас бороонд нороогүй, шоронгийн олс, мөрдөлт үнэрлээгүй, үзээгүй хүүхдүүд тэгдэг л юм. Төр эргүүлнэ, тэргүүлнэ, унана босно гэдэг амар ч юм биш дээ” гэсэн байна.