Сонгуулийн хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа тул эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг шаардаж улс төрийн намын эмэгтэйчүүд чуулганы танхимын үүдэнд жагсаал хийлээ.
Эдгээр эмэгтэйчүүд УИХ-аар яг одоо хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх ёстой хэмээн үзэж буй аж. Учир нь өчигдөр байнгын хорооны хурлаар сонгуулийн хууль хэлэлцээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Тиймдээ ч “Ялгаварлалыг зогсооё”, “Эмэгтэйчүүдээ дэмжье”, “30 хувь” гэх мэтээр эсэргүүцлийн цаас барьсан эдгээр эмэгтэйчүүд барьжээ.
Дэлхийн нийтийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 23,9 хувь, ази номхон далайн бүс нутагт 23,9 хувь байна. Монгол улсын хувьд 17 хувь байгаа нь бүс нутгийн хувь хэмжээнээс доогуур байна.
Эмэгтэйчүүдээ дэмждэг, олон улсад амласан үүргээ биелүүлдэг, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулиа хэрэгжүүлдэг байхыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!