УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байх үед үе үеийн Ерөнхийлөгчид хэл ам таталсаар байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү албан тушаалын болон авлигын асуудлаар сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасан юм билээ.
Тухайн хүн авлигын хэрэгт холбогдсон байсан ч, хэлмэгдсэн байсан ч тухайн хүний эрхийг зөрчиж болохгүй. Гэтэл байнгын хороон дээр О.Баасанхүү гишүүн оруулж дэмжүүлсэн байна. Энэ бол надад буюу Н.Энхбаяр гэдэг ганц хүнд зориулсан заалт.
Гэтэл тэр нь давхар өөр бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг боомилж байна. Намайг хохироох гээд бусдыг давхар яллаж болохгүй. Одоо байтлаа Сонгуулийн хуульд заалт оруулан дахин яллаж, нэр дэвших боломжийг хаах гэж байна" хэмээн мэдэгдсэн бол Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!" хэмээн жиргэсэн байна.
Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) December 19, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!