УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцжээ. Тэдгээр асуудлуудын нэг нь 2016-2017 оны үеэс эхэлж, монголын 8000 гаруй хүүхэд дээр эмнэлзүйн туршилт хууль бусаар хийсэн асуудал юм.
Үүнээс улбаалж хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөллийн мэдээллийг сонсчээ.
Монгол хүүхдүүд дээр гадаад улс орнуудад болон Монгол Улсад албан ёсны бүртгэлтгүй, зөвшөөрөлгүй вакциныг туршиж, туршилтын туулай болгосон байна. Тиймээс ирэх оны эхний сард багтааж, энэ асуудлаар УИХ-ын түвшинд Нийтийн сонсгол зохион байгуулах, мөн Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавих шийдвэр гаргажээ.
Зөвшөөрөгдөөгүй эмийг хүүхэд дээр турших нь эрүү шүүлттэй адилхан гэж олон улсад үздэг аж. Эцэг эхчүүдийн төлөөлөл энэ асуудлаар гомдол гаргасан ч тухайн үед энэ хэргийг шалгаж байсан прокурорууд хэргийг үндэслэлгүй гээд хаасан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!