НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагийн орчимд эхлэн, хаалттай үргэлжилж байна.

 

Тэднийг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон анхан шатны шүүхийн шийдвэрээр дөрвөн жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. 

 

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллаж байна. Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүх хуралдаа цахимаар оролцож байна