МИАТ-ийн үйлчилгээг “мяа” гэдгийг өнгөрсөн жилүүдэд үйлчлүүлэгчид нь хангалттай хэлсээр ирсэн.  Эвдэрхий ширээтэй, ажилдаггүй зурагттай, амтгүй, сонголтгүй хоолтой гээд л. Ядаж байхад үйлчилгээ гэж авах юмгүй. Зарим үйлчлэгч нь нислэгийнхээ үеэр зорчигчдодоо үйлчлэхийн оронд арын суудал дээрээ “амарч” байх жишээний. Уг нь МИАТ-ийн үйлчилгээ хэдийгээр шалаар нэг хөвөрдөг ч нисгэгчдийнх нь ур чадварыг олон улсад үнэлэгддэг гэдэг. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд онгоцыг чадварлаг газардуулж буй бичлэгүүд интернэтэд бишгүй бий. Гэвч сайны хажуугаар саар зүйл байдаг бололтой.


 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа нэгэн ноцтой сэдэв хөнджээ. Тэрбээр “МАН-ын зовлон Манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас Манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараач та. Үгүй бол ЕС өөс асуух уу. Дуугүй байна гэдэг та өөрөө яг хэн бэ” гэсэн байна. 

 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийнхөө А зэрэглэлийн мэдээлэлтэй байдаг хүн гэдэг. Олон нууц хадгалдаг, олон ч нууцыг мэддэг гэдэг. Тэгэхээр эрхэм гишүүн уг мэдээлэл тэдгээр олон нууцнуудын нэг бололтой. Тиймдээ ч олон мянган иргэний амийг тээдэг МИАТ, тэр дундаа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг яагаад дуугарахгүй, арга хэмжээ авахгүй байгааг лавлажээ. 


Түүний жиргээний хариуд нэгэн иргэн саяхан нисгэгчидээс хар тамхины шинжилгээ авсан тухай бичжээ. Тэгэхээр хэрэв дээрх мэдээллүүд үнэн бол саяхан нисгэгчдээс хар тамхины шинжилгээ авсан. Тус шинжилгээгээр хар тамхи илэрсэн байх магадлалтай байна.  Харин өөр нэг эх сурвалжууд МИАТ-ийн нисгэгч гадаадад хуралд оролцож байхдаа хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг өгч байна.  


Гэхдээ МИАТ-ийн зүгээс уг мэдээллийг худлаа мэдээлэл гэв. Нисгэгчдийг нислэгт гарахын өмнө шинжилгээ авдаг. Тэр дундаа шээсний шинжилгээний хариу нь тэр дороо гардаг тул хар тамхи хэрэглэсэн нисгэгчийн тухай мэдээлэл ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэлээ. Эндээс, хар тамхи хэрэглэсэн нисгэгч нисээгүй, харин нисэхээр бэлдэж байсан  уу ч гэх хардлага төрж байна.  


Ямартай ч МИАТ хэмээх их айл орчин үеийн тахал болоод буй хар тамхитай холбогдсоныг ийнхүү УИХ-ын гишүүн нь мэдэгдэв. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.