НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болсон.
Нийслэлийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон дөрвөн жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг прокурорт буцаасан юм.
Ингэхдээ Шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!