Эрдэнэт үйлдвэрийн хуучин удирдлагууд оффшор бүсэд мөнгө угаасан хэргийг АТГ-аас шалгаж байгаа билээ. Тэгвэл манай улсаас нэгэн улсад суух элчин сайд оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Харин нэг л зүйлийг баттай хэлж чадахаар байна. Юу гэхээр АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа дайчин байдгийн зэрэгцээ манай гадаад харилцаа ч мөн давшингуй байдаг. Хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг буцаах чиглэлээр олон удаагийн сургалтад манай мөрдөгч нар идэвхтэй оролцдог, энэ жил АТГ нь хөрөнгө буцаах сүлжээний даргалагч улсын статустай ажиллаж байгаа” гэв. Тэгвэл энэхүү элчин сайд нь Франц улсад суух элчин сайд Э.Баттөр гэх мэдээлэл байна.
Франц улсад суух Элчин сайд Э.Баттөрийг оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэллээ

Холбоотой мэдээ

Улс төр · 8 цаг
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

· 9 цаг
Ерөө сумын нутаг дэвсгэрт ууланд нуусан 9 хүнд даацын техник, 3 алт угаах төхөөрөмжийг илрүүлжээ

Улс төр · 9 цаг
LIVE: СОР17 хурлын үр дүн, тайланг танилцуулж байна

Улс төр · 10 цаг
LIVE: М.Нарантуяа-Нара гишүүнээс фашист гэмт хэрэг үйлдсэн гэх мэдэгдлийн мөрөөр тодруулж байна

Улс төр · 10 цаг
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Улс төр · 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!