Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгөөр туйлагсдын дуулиан шуугиан хэдхэн хоноод л мартагддагийн үлгэр ахиад л өрнөж байна.
Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагынхныг хоёр хуваасан гэх Улсын дээд шүүхийн шүүгчдийн нэг Ц.Амарсайхан, Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаантай салшгүйгээр нэр холбогдсон, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хотын мээр асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нартай үгсэн төрийн мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй “Бэрэн” группын ерөнхийлөгч Б.М ө н х т ө р, М о н гол Ул с ы н Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа улс төр, бизнесийн томоохон албан тушаалтнууд хэдийн хилийн дээс даваад алга болцгоожээ.
Уншигч та санаж байгаа бол дээрх эрхмүүдийг АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлэхтэй зэрэгцэн прокуророос “Хилийн хориг тогтоолоо” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгээд зогсохгүй хууль хяналтынхан, холбогдох албаныхан “Төрөө цөлмөсөн тэрбумтан, авлигач, албан тушаал, эрх мэдлээ ашиглагчдыг баривчилчихлаа.Эднийг одоо жинхнээсээ яллана.Гэм буруутайг нь тогтоох нотлох баримт хангалттай байна” хэмээж байлаа. Гэвч хэдхэн сарын дараа ийн өөрсдөө сэжигтнүүдээ чимээгүйхэн хил гаргаад явуулдаг болчихжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!