УИХ-ын гишүүн О.Баасанхүү МИАТ-ийн нисгэгч хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар жиргэсэн.
“МИАТ” ХК-ийн онгоцны нисгэгч Берлин хотод мансууруулах бодис хэрэглэж, өндөр хэмжээнд мансуурсан байсан нь тогтоогдсон талаар тэр ийнхүү мэдэгдсэн.
Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас МИАТ ХК-т шалгалт оруулахаар болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "МИАТ-ийн нисгэгч гадаадад хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар нарийн мэдээлэлгүй байна.
Өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга руу ярьж, өнөөдөр шалгалт оруулахаар болсон. Хэрвээ энэ байдал тогтоогдвол хариуцлага тооцно" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!