Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн. Түүний талаар АН-ын дарга С.Эрдэнээс энэ талаар тодруулахад “Ч.Сайханбилэгийг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Оргож зугтаах хүн биш. Одоогоор тэр хүний талаар мэдээлэл авсан зүйл алга. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн арай ч ийм ёс зүйгүй, хууль зөрчсөн асуудал гаргахгүй байлгүй. Тэр хүнийг гэм буруутай эсэхийг нь одоогоор тогтоогдоогүй байгаа шүү дээ. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглодог. Сүүлийн үед манайд нэг муухай арга түгээмэл хэрэглэгддэг болж. Хэн нэгнийг олон нийтийн сүлжээгээр байхгүй болтол нь харлуулдаг. Лхүмбэ, Гэндэнгийн хэргийг тухайн үед нийгэм даяар баахан цуу тарааж байгаад бүгдийг нь буудаж, хэлмэгдүүлдэг байсан. Яг нь ийм юм болоод байна шүү дээ” гэсэн байна.
С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгийг мэдэх хүний хувьд хэлэхэд, тэр оргон зайлах хүн биш

Холбоотой мэдээ

Нийгэм · 4 цаг
БОУАӨЯ: ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

· Өчигдөр
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

· Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхдийн эрт илрүүлгийг бодит үр дүнд хүргэхэд анхаарна

Эдийн засаг · 2 өдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · 2 өдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· 2 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!