Өнгөрөгч оны сүүлээр "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа төрсөн өдрөө тэмдэглэх үеэр Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайванд зодуулсан талаарх бичлэг хэд хоногийн өмнө цацагдсан. 

 

Тэгвэл хэрэг явдлын дүрс бичлэг бүрэн эхээрээ ил боллоо. Бичлэгт УИХ-н гишүүн Н.Номтойбаяр Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдсанаас гадна дахин хэд хэдэн хүнтэй барилцаж авч буй нь буужээ.