УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гарах хуультай ч хорооны бүрдэхгүй байгаа учраас хэлэлцэлгүй хойшлуулсаар долоо хонож буй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр бүлгийн хуралдаандаа суухаар хүрэлцэн иржээ. Тэрбээр сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ "Миний бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй" гэдгийг хэллээ.
Мэдээллийн үеэр тэрбээр ЦЕГ-ын дарга С.Баатаржавд хандан гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!