УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх нь "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзсэн юм.
Тодруулбал Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болсон.
Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!