УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцлээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувиар Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.
Сануулахад, үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд, нууц санал хураалтаар гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжсэн ч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн чөлөөгдөх өргөдлөө өөрөө гаргаад байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгийн хороо миний хүсэлтийг 78.6%-р дэмжлээ. Эр хүн хэлсэндээ түс тас байх нь миний зарчим. https://t.co/kiJ7xXxZJI
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) January 30, 2020
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!