Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бусаар хуралдаж байна. ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан. Тэгвэл хилийн боомтуудыг гуравдугаар сарын 1-ий өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгдсэн талаарх мэдээллийг хүргэсэн. Тэгвэл Засгийн газрын зүгээс
Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглох,
3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэх мэдээллүүдийг нэмэлтээр өгч байна
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!