УИХ-аар Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авсан. Улмаар Н.Номтойбаярыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа цагдан хорих арга хэмжээ авна гэгдэж байв.
Одоогоор энэ төрлийн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд өмнө нь яригдаж байсанчлан хилээр гарах эрхийг нь хязгаарласан байна.
Прокуророос Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл”-ийг батлахдаа хуралдаагүй, хуралдсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан, улмаар 29 иргэн, аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож улсад их хэмжээний хохирол учруулсан гэх,
УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон гэх, Нотлох баримтуудыг задруулж, шалгах ажиллагаанд саад болсон гэх гурван үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавьсан юм
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!