Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч “хорлон сүйтгэх ажиллагаанд өртөж”, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт хоёр өдөр хойшилсны эцэст өнөөдөр 12.40 цагт эхэлсэн. Өглөө 10 цагт товлогдсон чуулганы хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хоёр цаг гучин минутын дараа эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан ч гишүүд асуултаа асууж чадсангүй. Учир нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэлэх гэтэл микрофон нь ажилласангүй. УИХ-ын дарга нь энэхүү явдлыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж чуулганыг түр завсарлууллаа.
УИХ-ын үйл ажиллагаа “хорлон сүйтгэх ажиллагаанд” өртөв

Холбоотой мэдээ

· 1 цаг
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Бусад · 2 цаг
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь THE MALL GROUP-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Улс төр · 4 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 5 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 5 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 6 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!