Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Булган боомтод ажиллажээ

Админ
2022/03/04

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 2022-2025 онд Боомтын өргөтгөл, шинэчлэлийг Засгийн газраас хийхээр зорьж буй. 

Үүнтэй холбогдуулан Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ховд аймагт ажиллаж, боомт, гаалийн газрын үйл ажиллагаатай танилцжээ. Тус аймгийн Булган сумын нутагт байнгын болон улирлын шинж чанартай гаалийн хоёр боомт үйл ажиллагаагаа явуулдаг. 

Байнгын үйл ажиллагаатай Булганы боомт нь уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспортын гол боомтуудын нэг бөгөөд  өдөрт 130 машин нүүрс экспортонд гардаг байна. 

Энэ оноос эхлэн төсвийн шинэчлэлийн хүрээнд хилийн боомтууд дээрх Гаалийн газар, МХЕГ- уудыг нэгтгэсэн. Энэ нь гадаад худалдааг дэмжиж, хүнд суртал, цаг хугацаа, зардлыг хэмнэж, ажлын давхардал арилж эхэлснийг боомтын зүгээс Дэд сайдад уламжилсан байна.

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн 2 долоо хоногт өмнөх долоо хоногуудынхтай харьцуулахад нэмэгдсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлж байгаа билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна