Т.ДОРЖХАНД: Бурхан шиг гарч ирээд чөтгөр болдог энэ тогтолцоог өөрчлөгдөж байж хулгай зогсоно

Б.Ариунзаяа
2022/12/15

#Шууд: УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна

Т.ДОРЖХАНД:

- УИХ-ын чуулган өмнө нь байгаагүйгээр тод дуугарч эхэллээ. Чимээгүй байдаг гишүүд нь дуу орж байна. Энэ бол гадаа жагсаж байгаа залуучуудын гавьяа. Шийдэгддэггүй асуудал шийдэлтэй болж эхэлж байна. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг их өгөөмөр ханддаг байсан. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа 3-4 жилийн дараа дуусдаг явдал зогсож байна.

- Маш том хулгайнууд ил болж байна. Улсын нууцад оруулаад хулгай хийдэг нь ил болж байна. Гэвч нөлөө багатай хүмүүсийг нүүрсний хэрэг рүү түлхчихэв үү гэж хардаж байна. Учир нь нүүрсний хулгайг эрх мэдэлтэй хүмүүс л хийдэг.  Нэр холбогдсон УИХ-ын 5 гишүүн өмөөрч байгаа юм биш. Гэхдээ тэд илүү чанга дуугараасай.

- 40 их наяд гэдэг шүгэл үлээснээсээ болоод буруутан болж байна. Би хариуцлагаа хүлээнэ, 40 их наядынхаа тайлбарыг хийнэ. 

- Жараахай бариад акулыг нь үлдээгээд байна. Нүүрсний хамгийн том хулнай оффтек гэрээ дээр байгаа. Энэ гэрээг арай хийж ил болсон чинь энэ талаар дуугардаг хүн алга. Тухайлбал Бодь интернэшл компани хамгийн их хөнгөлөлт авсан, дэлхийд байхгүй гэрээ хийсэн. Дэлхийн зах зээлд  нүүрсний үнэ дунджаар 190 ам.доллар байхад  60 ам.доллараар гэрээ хийсэн, төмөр замыг 3-4 дахин өндөр үнээр барьсан нь тогтоогдчихоод байна.

- Ерөнхийлөгч дээр том бизнесмэнүүд нь төслөө барьж ороод, шууд улсын нууцад оруулчихдаг байсан. Шулуухан хэлэхэд, Ц.Элбэгдоржийн үед Сахал Эрдэнэбилэг ийм  гэрээ хийсэн.Х.Баттулгын үед "Голомт"-ын Баясгалан хамгийн том хулгай хийсэн нь бодитой гараад ирлээ. Яагаад энэ хүмүүсийг хууль хяналтынхан зарлахгүй байгаа юм бэ. Яагаад эдгээр хүмүүсийг зарлахгүй байгаа юм бэ. Шинээр сонгогдсон хэдэн гишүүдээрээ туг тахиад явбал энэ бол шударга ёс биш.

- Бурхан гарч ирээд чөтгөр болдог тогтолцоогоо өөрчилж байж, хулгай зогсоно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна