Улаанбаатар хотын авто замын түгжрэл хэрээс хэтэрч иргэдийн бухимдалыг дээд цэгт нь хүргээд байгаа. Уг нь нийслэлийн удирдлагууд өнгөрсөн наймдугаар сард түгжрэлийг бууруулахаар хотын замыг бүсчлэх арга хэмжээ авахаар иргэдээсээ асуусан ч бүтэлгүйтсэн юм. Тэгвэл авто замын түгжрэлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа талаар Хотын дарга С.Амарсайханаас тодруулахад "Авто машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг дахин судалж байна. Зарим нэг урсгалыг нэмэх, нэг чиглэлийн урсгалд оруулах ажлыг хийнэ. Гарц, замыг сэтлэх, нүхэн гарц хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ ондоо багтааж шийдэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг өгчээ.
С.Амарсайхан: Авто машины дугаараар нь тэгш, сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Хөнгөлөлттэй зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож эхэллээ

Нийгэм · 1 цаг
SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод 2.5 сая толгой малыг бүрэн дархлаажууллаа

Нийгэм · 1 цаг
Зун, намрын бэлчээрт 78 сая орчим толгой мал байх урьдчилсан тооцоо гарчээ

· 1 цаг
Тариалалтын 74.5 хувь нь хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээ авчээ

Нийгэм · 2 цаг
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Улс төр · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!