УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин нэг өмгөөлөгч авчээ. Улмаар шинэ өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр танилцах тул шүүх хурал дахин хойшиллоо.
Энэ сарын гурванд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон.
Гэвч Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргаснаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон.
Шүүгдэгч Д.Гантулга энэ удаа мөн л өмгөөлөгчөө дахин сольсоноор өмгөөлөгч нь хэргийн материалтай шинээр ийн дахин хойшиллоо. Хэргийн шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09.30 цагт товлогдсон байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!