МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон. Уг шийдвэрийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх дүрмийн дагуу НАМЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д. Сарангэрэлийг нэр дэвшүүллээ. Таамаглалаар НАМЭХ-ны ерөнхийлөгчид Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар заалнаас нэрээ дэвшүүлэх магадлалтай байсан. Тэгвэл одоогийн байдлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байна. Яг одоо санал хураалт болж байна.
НАМЭХ-ны VII хурал: Санал хураалт явагдаж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Өнөөдөр УИХ-ын намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана

Нийгэм · 1 цаг
БОУАӨЯ: Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянан мэдээлнэ

· 1 цаг
2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг дэвших эрхтэй болов

Нийгэм · 2 цаг
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн 12 автомашин гардууллаа

Нийгэм · 5 цаг
Улаанбаатар хотод -4 градус хүйтэн байна

Нийгэм · 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!