МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тэгвэл НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.
НАМЭХ-ны 7-р тх хурал нээлттэй, ил тод, ажил хэрэгч, ардчилалтай болж байна. 2 хүн нээлттэй өрсөлдөж Д.Сарангэрэл гишүүн 75.4% -ийн саналаар яллаа. Сараа сайддаа болон ардчиллын зарчаар хүч үзсэн Булгантуяа даа баяр хүргэж амжилт хүсье!
— М.Оюунчимэг (@M_Oyunchimeg) October 17, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!