Б.Жаргалсайхан: Өөрсдийгөө доктор, профессор гэдэг нөхдүүд хүний тархи угаахаа болох хэрэгтэй

Б.Ариунзаяа
2022/06/28

#ШУУД: БНН-ЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАН ҮХНӨ-ИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА...

Б.Жаргалсайхан: 

- 20-25 жилийн өмнө манай улс ямар байсан билээ.  Барилга байшин хэдэн зуугаараа баригдаж, хүмүүсийн хэрэглээ нэмэгдлээ. Бүх хүн интернэтэд холбогдож, төлбөр тооцоо смарт боллоо. Шинэ онгоцны буудалтай боллоо. Өөрөөр хэлбэл  улс орон хөгжиж болох юм байна. Гэхдээ хөгжил маань хэр хурдацтай явагдах вэ, иргэдийнхээ амьдралыг яаж өөрчилж, орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ. Энд бид гацчихаад байна. Бид нийгэм, улстөрийн амьдралаа бүхэлд нь өөрчилмөөр байна. 

- Бид юу ч өөрчлөхгүй зогсонги байдалтай байгаад л байх юм уу. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ чинь хааны зарлиг биш шүү дээ. Орчноо өөрчлөхгүйгээр нийгмээ өөрчлөх боломжгүй. 

- Өөрсдийгөө  АНУ-тай харьцуулж, дэндүү дээгүүр үнэлээд байна. Нигер, Чад, Венесвуэл, Бирм, Лаос, Камвож зэрэг мөр зэрэгцэн хөгжиж байгаа орнуудтайгаа л харьцуулах хэрэгтэй. 

- Өөрсдийгөө доктор, профессор гэдэг нөхдүүд галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьж, хүний тархийг угаахаа болох хэрэгтэй. 

- УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлэх эсэх асуудал бол цэвэр монголчуудын асуудал. 

- Ардын намын гишүүн л бол хулгайч, дээрэмчин дэвшсэн байсан ч дэмжих ёстой гэдэг үзэл суртал цаашаа явахаа больчихлоо. Ер нь МАН-ын хамгийн хэцүү асуудал нь гишүүд нь болчихож. 

- Иргэд хөгжлийн тухай асуухгүй байна. Жалга довны асуудал ярьж байна.  Хууль дүрмээ шинэчлээд хүнээ шинэчлэх хэрэгтэй.  Үндсэн хуулийг дагаад олон дүрэм журам өөрчлөгдөх учиртай. 

- Бүх улс төрийн намууд тойрч сууж байгаад Үндсэн хуулиа яаж өөрчлөх вэ гэдгээ ярих ёстой. Нэг нам дэндүү давамгайлж байна. Тиймээс хамгийн түрүүнд нэг намын тогтолцоог халъя. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.14
    2022/06/28

    Барууныхан украйны тархийг угааснаас дайн гарч байна

    Хариулах