Х.АЛТАЙ: Монголын хөрөнгийн бирж олон улсын жишгээр хөгжих боломжтой боллоо

Б.Ариунзаяа
2022/06/29

Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтийн болгох асуудал ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигджээ.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай: 

- Засгийн газрын хуралдаанаар маш чухал шийдвэр гарлаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулахаар төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгохоор зорьж буй. Үүний дагуу 25 төрийн өмчит компанийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Үүн дотроо нэн тэргүүнд Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулах асуудлыг шийдвэрлэлээ. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл нэлээн эрчимтэй хөгжиж буй. Тухайлбал 2021 онд хөрөнгийн зах зээлийн өсөлт дэлхийд тэргүүлсэн. 

Мөн банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголын томоохон ААН-үүд болох арилжааны банкууд ирэх жилийн зургаадугаар сарын 30-наас өмнө нээлттэй хяналтад орох шийдвэр гарсан. Энэхүү процесс хөрөнгийн биржээр дамжиж хийгдэнэ. Мөн Хөрөнгийн бирж нь олон нийтийн статустай болж байгаа нь Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжихэд ихээхэн нөлөөтэй гэлээ. 

- Олон улсад Хөрөнгийн бирж нь олон нийтийн хяналтад байдаг. Энэ жишгээр Монголын хөрөнгийн бирж хөгжих боломжтой боллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна