Ш.АДЬШАА: Бүлгийн даргыг намаас томилох санал оруулж ирж байгаа Д.Ганбатын эрүүл эсэхэд эргэлзэж байна

Админ
2022/06/30

УИХ-ын чуулганы энэ өдөр /2022.06.30/-ийн хуралдаанаар О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн агуулга бүхий заалт нэмэхээр тусгажээ. 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, үзэл бодол нийлэхгүй байгаа учраас түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч Д.Ганбат нь  албаа хүлээлгэж өгөхгүй 7 сар гаруй хугацаанд гүрийж буй. Үүний улмаас тус бүлэг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм

Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ өдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргыг намаас томилдог байх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Тэрээр өөрийн багийн хүн болох С.Эрдэнийн дэмжлэгт найдаж байгаа нь ойлгомжтой. Түүний энэ санал гишүүдээс дэмжлэг аваагүй бөгөөд Ш.Адьшаа гишүүн “Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал. Нам төрийн дээр байсан хуучин цагийг эргүүлэн авчрах нь ардчиллаас ухарч байгаа хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.230
    2022/07/04

    АН гэж ёстой хэрүүлийн бузрууд ёстой хог шаарууд адышаа гэж гэж бас нэг зөнөг их зантай дээрэнгүй новш АН устаж алга болсон залуучууд гарвал харин ард түмний дэмжлэг авна бх хоорондынхоо эрүүлд МАН ыг оруулчихнаа та нарын бузар ажиллагаанд МАН түй ч хамаагүй шүү тэнэг зөнөгүүдээ

    Хариулах
  • 66.181.161.41
    2022/07/02

    galiin terbumtan adishaa

    Хариулах
  • 103.212.116.157
    2022/07/02

    Адьшаа Ганбатаас дээрдэх юм байхгүй. Яг адилхан

    Хариулах
  • 192.82.89.4
    2022/07/02

    хэрүүлийн.

    Хариулах
  • 202.9.46.133
    2022/07/01

    АН ч сүйрч бна.бидон нь байж байвал сайн юм бишүү.хахаха

    Хариулах
  • 66.181.160.33
    2022/06/30

    Битон одоо боль.Чи жнэ бзлгийг самарч өгсөн.Намаас хөөж явуул.Бүдүүлэг нөхөр

    Хариулах