Х.НЯМБААТАР: Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулсан үйлдлүүдийг шалгуулна

Админ
2022/08/03

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Х.НЯМБААТАР: 

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус, харьяаллын бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдүүдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсгийг байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, ЦЕГ, ТЕГ, БСШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа.

- Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар зогсоож, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд стратегийн салбарын бүтээн байгуулалтуудаа барьж чадаагүй. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг тухайн сумын ИТХ-ын дарга БНХАУ руу бичиг явуулснаар бичиг явуулж, 2 жил гаран тасалдуулсан байх жишээний. Үүнийг Эрүүгийн хуульд заасан "Хорлон сүйтгэх ажиллагаа" зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. 

- Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт ихээр нэмэгдэж байна. Залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах ажлын хэсгийг байгуулсан" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.112
    2022/08/05

    Маанаг суржигнэсэн сайд!!! Том сэтгэдэг, мэдлэгтэй хун сайд хийдэг юм шуудээ!

    Хариулах
  • 202.126.88.93
    2022/08/04

    Маш зөв?! Сайн шалгаж үнэнг зөв тодруулж хатуу хариуцлага тооцох ёстой шүү?!

    Хариулах
  • 5.8.26.206
    2022/08/03

    Tsahilgaan stantsaa bariad oron nutgiig tsahilgaanaar hangah gsen chne neg muu sumiin irgediin tuluulugchdiin hurliin darga Hyatadruu bichig yavuulaad 2jil sanhuujiltiig ni gatsaagaad naasan. Ene arai yu? Ulsiin hugjil bish umaa gehed oron nutagt amidarch bga irged tsahilgaangui amidraad yavah ni zugeeruu? Tsaashlaad uls ajil hiih geheer neg hurgan darga ni gatsaagaad saad bolood bval sonin l bna. Sumiin hurgan darga baitugai ih hurliin gishuud iim hogiin um hiivel shalgaj yaliig ni edluuleh yostoi. Ter jenko bol Mongoliin hugjiliig gatsaaj Orosuudad tsag hugatsaa bolomj olgoson eh ornoosoo urvagch novsh. Adilhan shalgaj yaliig ni edluulj busdad surgamj boloh yostoi. Ed hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgood bondnii uruu tulmuur bna. Ugaasaa diilenh hurungu ni ulsaas unegui shaham huvichilj avsan hurungu mungu turuus hulgailsan hurungu orosuudaas avsan hurugun l bga. Companyniih ni uil ajillagaanii ashig geed bh um bdagguim bnale. Companyniud ni shildeg 100tatvar tulugch companyd ch ordogguim bnale.

    Хариулах
  • 121.128.31.227
    2022/08/03

    Хамгийн эхэнд Нямдорж ,Баттулга. Энэ 2 арай л дэндүү уясан .монгол улсын эсрэг бүгдийг хийсэн

    Хариулах