Өмнөговь аймгийн Цогтцэций сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Тавантолгой” ХК-ийн түүхт 60 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 15 хурдан азарга шандас сорин өрсөлдлөө.
Түрүү магнайд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын залуу уяач Батбаярын Амаржаргалын хээр азарга хурдалсан байна. Уг азаргыг аймгийн Алдарт уяач Буддоржийн Бямбадэлгэр уяж сойсон бөгөөд Дундговь аймгийн 1 дүгээр сургуулийн 9 настай сурагч Хишигдэлгэрийн Билэгдэмбэрэл унажээ. Энэхүү азарга нь Дундговь аймгийн Хулд сумын аймгийн Алдарт уяач Нэргүйн Батжаргалын унаган адуу юм.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын сумын Алдарт уяач Төмөрмөнхийн Насанбуянгийн туулай хээр азарга хурдаллаа. Азаргыг аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Мөнхбат уяж сойсон бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 10 настай сурагч Ган-Эрдэнийн Болор-Эрдэнэ унасан байна. Уг азарга нь Цогтцэций сумын аймгийн Алдарт уяач Намхайн Энхсайханы унаган адуу юм.
Айргийн гуравт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын сумын Алдарт уяач Буяннэмэхийн Мандах-Эрдэнийн сартай хээр азарга хурдаллаа. Уралдаанд Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 8 настай сурагч Батсүхийн Гантулга унасан бөгөөд уг азарга нь Өмнөговь аймгийн Булган сумын Монгол Улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн унаган адуу юм.
Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн Алдарт уяач Алтан-Өлзийн Хатанбаатарын хонгор халзан азарга хурдаллаа. Азаргыг аймгийн Алдарт уяач Байгалийн Азбаяр уяж сойсон бөгөөд Өмнөговь аймгийн 2 дугаар сургуулийн 8 настай сурагч Цэцэнбилэг унажээ. Энэхүү азарга нь Өмнөговь аймгийн Манлай сумын Сувдхүүгийн Баярмагнайн унаган адуу юм.
Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын залуу уяач Галбадрахын Хоролсүрэнгийн халтар азарга хурдаллаа. Азаргыг залуу уяач Дашдооровын Очир уяж сойсон бөгөөд Дундговь аймгийн Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 настай сурагч Адъяабаярын Бат-Энэрэл унажээ. Уг азарга нь Цогтцэций сумын Монгол Улсын Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргалын унаган адуу юм.
Цогтцэций сумын түүхт ой, “Тавантолгой” ХК-ийн 60 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан хурдан азарганы уралдаан ийнхүү амжилттай болж, уяачид, адууны эзэд, унаач хүүхдүүд хурд хүчээ сорин өрсөлдөв.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!