Эрдэнэт үйлдвэртэй холбоотой дахин нэг хэрэг мандлаа

Админ
2019/10/16

 

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт АТГ-ынхан ажиллаж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. АТГ-ынхан оффшор бүстэй холбогдуулан тус үйлдвэрийн өмнөх болон одоогийн удирдлагуудаас тайлбар мэдээлэл авсан гэх. Тэгвэл тус мэдээллийг Зууны мэдээ сонин батлаж, тус үйлдвэртэй холбоотой дахин нэгэн хэрэг мандсан талаар мэдээлжээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүд оффшор компаниудтай холбоотой байж болзошгүй гэх хэргийг АТГ шалгаж эхэлсэн байна. Уг баримтыг Засгийн газраас АТГ-т шилжүүлсэн бололтой. Эдгээр нь 2009-2017 оны хооронд оффшор бүс дэх компаниуд руу хийгдсэн онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнүүд аж. Энэ хэрэгт тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд холбогдсон байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна