БНСУ-д аадар борооны улмаас 7 хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Б.Ариунзаяа
2023/07/17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д үер, хөрсний гулгалт дагуулсан аадар борооны улмаас долоон хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ. 

Бямба гаргийн өглөөний байдлаар орон даяар 1500 гаруй хүнийг түр хоргодох байруудад байрлуулсан байна. Өглөөний 6:30 цагийн орчимд Чунчонбүг мужийн Гоесан хошууны далангийн ус хальж эхэлсэн тул төвийн хэсгийн 6400 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Далангийн ойролцоох олон тосгон үерт автаж, тосгоныг холбосон зам, гүүр хаагдаж, зарим оршин суугч гэртээ хаагдсан байна.

Тус улсын Цаг уурын албанаас мэдээлснээр, долоодугаар сарын 13-наас хойш зарим бүс нутагт 400 гаруй мм хур тунадас оржээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/32...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна