Хятадад 52.2 хэм хүрч халжээ

Б.Ариунзаяа
2023/07/18

БЭЭЖИН. /Reuters/.  Хятадын баруун хойд нутгийн алслагдсан тосгонд ням гарагт агаарын температур Цельсийн  52 хэмээс давсан нь  түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Шинжааны Турпан хотгорын Санбао тосгонд ням гарагт агаарын температур 52.2 хэмд хүрснийг бүртгэсэн бөгөөд аагим халуун өдрүүд дор хаяж тав хоног үргэлжлэх төлөвтэй байгааг “Шинжааны өдрийн сонин” даваа гарагт мэдээлсэн байна.

Ням гаргийн агаарын температур нь 2015 онд далайн түвшнээс 150 м доош байрладаг элсэн манхан, ширгэсэн нуур бүхий Айдингийн хотгорт хэмжигдэж байсан 50.3 хэмийн өмнөх дээд үзүүлэлтийг эвджээ.

Дөрөвдүгээр сараас хойш Азийн хэд хэдэн улс орнууд хэд хэдэн удаа дээд амжилт тогтоосон халуунд “цохиулж” цаг уурын хурдацтай өөрчлөгдөж буй энэ нөхцөл байдалд дасан зохицож чадах эсэх талаар санаа зовниход хүргэсэн билээ.

Уур амьсгалын шинжээчид дэлхийн дулаарлыг урт хугацаанд 1.5 хэмд барих зорилт боломжгүй болж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна