Израил улс Баруун Сахарыг Мароккогийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрчээ

Б.Ариунзаяа
2023/07/18

РАБАТ. /Reuters/. Израил улс эзэмшлийн хувьд маргаантай байдаг Баруун Сахарыг Мароккогийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрч, Дакла хотод Консулын газраа нээхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайдын албанаас даваа гарагт мэдэгджээ.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Марокко улсын хаан VI Мохаммедэд илгээсэн захидалдаа улсынхаа байр суурийг илэрхийлсэн гэж Мароккогийн хааны ордноос мөн мэдэгдсэн байна. 

Марокко Баруун Сахарыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ч Алжирын дэмжлэгтэй “Polisario Front” тэнд тусгаар улс байгуулах хүсэлтэй байгаа. 2020 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Марокко улс Израилтай дипломат харилцаагаа сэргээсний хариуд маргаантай газар нутгийг Израилын нутгаар хүлээн зөвшөөрсөн юм.

Израилын байр суурийг "НҮБ, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудад илгээнэ" гэж Мароккогийн хааны ордон мэдэгдэлдээ дурджээ.

Одоогийн байдлаар, гол төлөв  Африк, Арабын 28 улс  орон Дакла эсвэл Лааюн хотод консулын газраа нээсэн бөгөөд үүнийг Марокко улс Баруун Сахар дахь засаглалд нь үзүүлж буй бодит дэмжлэг гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж:https://montsame.mn/mn/read/32...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна