"Barbenheimer" -ын тасалбарын борлуулалт 300 сая ам.доллароос давжээ

Админ
2023/07/25

ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/. Грета Гервигийн "Barbie", Кристофер Ноланы "Oppenheimer" кино энэ амралтын өдрүүдээр кино театруудад шуугиан дэгдээж, ягаан өнгийн хувцас өмссөн "Барби"-гийн шүтэн бишрэгчидээр дүүрсэн байлаа.

Уг хоёр киноны дотоодын тасалбарын орлого АНУ, Канадад 300 сая ам.доллароос давсан нь түүхэнд дөрөв дэх удаагаа тохиожоо. Үүнээс "Barbie" кино 155 сая ам.доллар, "Oppenheimer" 80.5 сая ам.доллар орлого олсон байна. 

Кино үйлдвэрлэлийн хамгийн том улирлын тасалбарын борлуулалт зургаа, долоодугаар сарын ихэнх хугацаанд уналтад ороод байсан юм. "The Flash" бүтэлгүйтэж, "Индиана Жонс"-ын шинэ адал явдал сэтгэгдэл төрүүлж чадаагүйгээс гадна, Том Крузын хамгийн сүүлийн "Mission: Impossible" киноны нээлт үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй. Холливүүд мөн зохиолч, жүжигчдийн ажил хаялттай нүүр тулаад байгаа билээ.

Нэгэн зэрэг нээлтээ хийсэн "Barbie" болон "Oppenheimer" хэмээх эсрэг тэсрэг хоёр киног "Barbenheimer" гэж нэрлэн үзэгчдийг харьцуулж үзээрэй гэж сурталчлаад байгаа юм. 

Олны танил хүүхэлдэйний тухай инээдмийн кинонд "Barbie" кинонд жүжигчин Маргот Робби тоглосон бол "Oppenheimer" кино нь атомын бөмбөгийн эцэг гэгддэг АНУ-ын физикч Роберт Оппенхеймерын амьдралын түүхийг өгүүлдэг.

Эх сурвалж: 

https://www.montsame.mn/mn/rea...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна