Д.Трампыг Капитолын ордны халдлагад буруутгажээ

Админ
2023/08/02

ВАШИНГТОН./CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордон руу дайрч, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан талаар мягмар гарагт мэдээлжээ.

Д.Трампад төрийг залилан мэхлэх хуйвалдаан зохион байгуулсан, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хуйвалдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан ба саад учруулах оролдлого хийсэн, иргэдийн эрхийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж дөрвөн хэрэгт буруутгаж байгаа аж.

Ерөнхийлөгч асан тэрбээр пүрэв гаргийн 16:00 цагт Вашингтон ДС хотын холбооны шүүхийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой. Тусгай прокурор Жек  Смит "нэгдүгээр сарын 6-ны өдөр Америкийн ардчилалд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй халдлага болсон гэж хэлээд энэхүү шүүхийн явцыг түргэвчлүүлэхийг эрмэлзэнэ" гэж мэдэгдсэн байна.

Д.Трамп нь гурав дахь удаагаа эрүүгийн хэрэгт буруутгагдаж байна. Түүнийг Ж.Смит өнгөрсөн зургаадугаар сард нууц баримт бичгийн хэрэгт буруутгасан бол, Манхэттэний тангарагтны шүүх  гуравдугаар сард бизнесийн залилангийн хэргээр буруутгаж байв.  2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй  Д.Трамп энэ хоёр хэрэгт буруугүй гэдгээ тухай бүр нь мэдэгджээ.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна