Нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчлийн тухай өмнө нь мэдээлсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тиймээс тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах ажлыг түр зогсоогоод буй юм.
Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн сурагчдыгнэгдүгээр давхрын ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй байна. Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
"Үдийн цай"-ны тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ
Холбоотой мэдээ
· 7 цаг
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026 болно
Эдийн засаг · 8 цаг
“Бодь Даатгал” ХК Даатгагчийн баталгааг цахимаар хялбар авах боломжийг бүрдүүллээ
Эдийн засаг · 8 цаг
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
Эдийн засаг · 8 цаг
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сарын хилийн боомтуудын түр хаах хуваарь
· 11 цаг
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Эдийн засаг · 11 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!