Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан гадаадын улс орнуудын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд мэндчилгээ ирүүлсээр байна. 

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНЭрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэлцлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна”

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.ТОКАЕВ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Хоёр орны олон зууны уламжлалт найрамдал, харилцан хүндлэл болон “Стратегийн түншлэл”-д суурилсан харилцаа, хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтын дүнд улам эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монголын найрсаг ард түмэнд тогтвортой хөгжил дэвшлийг хүсэн ерөөе”.  

ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Д.МЕДВЕДЕВ: Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Манай хоёр улсын ард түмний найрсаг харилцааны түүхэн уламжлалд тулгуурласан хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.